Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

2022 оны шилдэг 11 дуучны нэгээр Монголын дуурийн дуучин Э.Амартүвшинг тодрууллаа


Densmaa 2022-12-21 12:12

“Opera Wire” цахим хуудсанд Э.Амартүвшиний талаар бичихдээ, энэ үеийн шилдэг баритон хоолойтнуудын нэг хэмээгээд, дэлхийн томоохон дуурийн театруудын хамгийн эрэлттэй дуучдын нэг хэмээн тодорхойлжээ

    Дэлхийн дуурийн урлагийн “Opera Wire” цахим хуудаснаас 2022 оны шилдэг 11 дуучны нэгээр Монголын дуурийн дуучин Э.Амартүвшинг тодрууллаа. Энэ оны шилдэг дуучдаар Францын дуучин Бенжамин Бернхайм, Америкийн дуучин Ж'Най Брижес, Италийн дуучин Элеонора Буратто нарын 11 дуучин шалгарсан. “Opera Wire” цахим хуудсанд Э.Амартүвшиний талаар бичихдээ, энэ үеийн шилдэг баритон хоолойтнуудын нэг хэмээгээд, өдгөө дэлхийн томоохон дуурийн театруудын хамгийн эрэлттэй дуучдын нэг хэмээн тодорхойлжээ. Мөн Италийн агуу хөгжмийн зохиолч Ж.Вердийн бүтээлүүдийн өөрт оногдсон дүр бүрийг баргил сайхан хоолойгоороо байлдан дагуулж байгааг онцлон тэмдэглэсэн байна. 

Үзсэн: 586

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна