Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Дэлхийн номер нэг ноолууран пальто үйлдвэрлэгч компани” болохоо баталгаажууллаа


Densmaa 2022-12-28 08:12

Уг худалдааны тэмдгийг баталгаажуулж авснаар Хойд Америкийн зах зээлд монгол ноолуураа таниулан сурталчлах таатай боломж бүрдэж байгаа юм

    Бүтээгдэхүүний чанараар олон улсад хэдийн танигдсан “Говь” ХК нь дэлхийн зах зээлийн олон шатлалт худалдааны шалгуурыг хангаж “Дэлхийн номер нэг ноолууран пальто үйлдвэрлэгч компани” болохоо баталгаажууллаа. Уг худалдааны тэмдгийг баталгаажуулж авснаар Хойд Америкийн зах зээлд монгол ноолуураа таниулан сурталчлах таатай боломж бүрдэж байгаа юм. Говь ХК нь 2019 оноос эхлэн олон улсад онлайн худалдааны сувгаар дамжуулан дэлхийн хэрэглэгчдэд илүү ойртож “Ноолууран хувцсыг хүн бүрд” уриа дор “Загварлаг, чанартай ноолууран хувцсаа дэлхийд таниулж хүн бүрийг гоёно” хэмээсэн эрхэм зорилгыг баримтлан ажиллаж байна. Тус компани 2016 онд Герман улсын Берлин хотод салбар дэлгүүрээ  нээснээс хойш амжилттай үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, ирэх жилүүдэд дэлхий даяар 60 салбар дэлгүүрээ нээж нийт ажилчдынхаа тоог 10 мянгад хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Үзсэн: 2468

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна