Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Доха хотноо “ON THE MOVE” тусгай үзэсгэлэнд оролцсон сор бүтээлүүдийг эх орондоо буцаан авчирлаа


Densmaa 2023-01-30 12:01

Үзэсгэлэнг дэлхийн өнцөг булан бүрээс хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр ирсэн 72 мянган үзэгч үзэж сонирхсон байна

     Монголын Уран зургийн галерей Катарын Үндэсний музей хамтран Доха хотноо “ON THE MOVE” тусгай үзэсгэлэнд оролцсон сор бүтээлүүдийг эх орондоо буцаан авчирлаа. Тус үзэсгэлэн Ойрх Дорнод, Хойд Африк, Өмнөд Азийн нүүдэлчин соёл, өв уламжлалыг тусгасан бөгөөд үзмэрүүд нь олон улсын музейн 400 гаруй үзмэр цуглуулгаас бүрдсэн байна. Монголын дүрслэх урлагийг олон улсын үзэгчдэд сурталчлан таниулах, Дэлхийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үзэгчдэд монголчуудын нүүдэлчин соёл уламжлал, ертөнцийг үзэх үзэл, ахуйн өвөрмөц хэв маягийг урлагийн бүтээлээр дамжуулан толилуулах түүхэн ач холбогдолтой байв. Үзэсгэлэнг дэлхийн өнцөг булан бүрээс хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр ирсэн 72 мянган үзэгч үзэж сонирхсон байна.

Үзсэн: 509

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна