Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Уул уурхайн салбарын 100 жилийн ой


Densmaa 2023-02-06 02:02

Цаашид Монгол Улс байгалийн баялгаа олборлон баяжуулахын зэрэгцээ дотооддоо боловсруулан, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд онцгой анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо

     Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уул уурхайн салбарын 100 жилийн ойн баярын хуралд оролцож, үг хэллээ. Өнгөрсөн 100 жилд Монголын геологи, уул уурхайн салбар гар аргаар алт, нүүрс олборлодог байсан үеэс орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтэрсэн олон үйлдвэр, уурхайтай болон өргөжиж, үндэсний боловсон хүчний бааз суурьтай болсон төдийгүй Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөх хүч, эдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжин дэвжиж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ тэмдэглэв. Уурхайчид, геологичид, инженерүүдийн хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд Монгол орны газар нутагт 80 гаруй нэр төрлийн ашигт малтмалын 10 мянга гаруй орд, илрэлийг тогтоосон. Өнөөдрийн байдлаар геологи, уул уурхайн салбарт 60 гаруй мянган хүн ажиллаж, Монгол Улсын эдийн засгийн дөрөвний нэгийг, нийт экспортын орлогын 90 гаруй хувийг, төсвийн орлогын 30 орчим хувийг, мөн нийт гадаадын хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг энэ салбар дангаараа бүрдүүлж, улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн гол хөдөлгөх хүч болон хөгжиж байна. Цаашид Монгол Улс байгалийн баялгаа олборлон баяжуулахын зэрэгцээ дотооддоо боловсруулан, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд онцгой анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо.

Үзсэн: 618

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна