Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

Турк, Сири Улсад үзүүлэх тусламж дэмжлэгийн асуудлыг хэлэлцлээ


Densmaa 2023-02-08 04:02

Нэг ч гэсэн Турк хүний амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө гамшгийн бүс рүү явж буй та бүхэнд баярлалаа

     Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Турк, Сири Улсад үзүүлэх тусламж  дэмжлэгийн асуудлыг хэлэлцлээ. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Турк, Сири Улсад болсон газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн амь насаа алдсанд Монгол Улсын Засгийн газрын нэр өмнөөс болоод хувиасаа гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн тус хуралдаанаас хүчтэй газар хөдлөлт болж, гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс, Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр  шийдвэрлэлээ. Үүнтэй холбоотойгоор 35 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах баг БНТУ-ыг зорин нислээ. БНТурк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш “Нэг ч гэсэн Турк хүний амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө гамшгийн бүс рүү явж буй та бүхэнд баярлалаа. Хүнд бэрх цагт монголчууд та бүхний халуун сэтгэлийг Туркийн ард түмэн хэзээд талархан хүндэтгэж, ач санаж явах болно” гэлээ.

Үзсэн: 784

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна