Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол, Хятад хүүхдүүдийн цагаан сарын хамтарсан тоглолт болов


Densmaa 2023-02-13 03:02

Монголын Цагаан сарын баярын ёс заншил хийгээд үндэсний хоол ундаа танилцуулж хятад найз нөхдөө дайлав

      БНХАУ-ын Бээжин хотод, Монголын хүүхдүүдийн цагаан сарын хамтарсан тоглолт болж, Хятад, Монголын 50 орчим хүүхэд багачууд оролцжээ. Хятадын Сүн Чин Лингийн нэрэмжит залуучуудын шинжлэх ухаан, технологи, соёлын солилцооны төв, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээ Бээжин дэх Монгол Улсын ЭСЯ-ны дэргэдэх Монголын соёл мэдээллийн төвд болов. Тус арга хэмжээнд Хятад, Монголын өсвөр үеийнхэн соёл урлагийн тоглолт үзүүллээ. Хятад хүүхдүүд үндэсний баялаг онцлогтой Бээжин дуурь болон тулааны урлагийг сурталчилж, Хятадын хаврын баярын үүсэл хийгээд ёс заншлыг танилцуулав. Монгол хүүхдүүд төгөлдөр хуур хөгжмөөр дэлхийн алдартай аязуудыг тоглож, үндэсний уламжлалт хувцасны загвар үзүүлж, бий биелгээ, Монголын Цагаан сарын баярын ёс заншил хийгээд үндэсний хоол ундаа танилцуулж хятад найз нөхдөө дайллаа.

Үзсэн: 635

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна