Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

Хоёр улсын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаа, агаарын харилцааны талаар санал солилцов


Densmaa 2023-02-15 01:02

Кувейт Улсын Засгийн газар 139 улсын Засгийн газартай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулсны дийлэнх хувь нь Open Sky зарчмын хэлэлцээр байдгийг ИНЕГ мэдээлэв

     ЗТХЯ, ИНЕГ-ын төлөөлөгчид Кувейт Улсын ИНЕГ-ын дэд дарга Эмад Ал-Желви тэргүүтэй төлөөлөгчидтэй  уулзав. Уулзалтаар хоёр улсын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаа, агаарын харилцааны талаар санал солилцож, Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийн төслийг үзэглэн, хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн байгуулахаар тохиролцлоо. Кувейт Улсын Засгийн газар 139 улсын Засгийн газартай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулсны дийлэнх хувь нь Open Sky зарчмын хэлэлцээр байдгийг ИНЕГ мэдээлэв. Кувейт Улс Төрийн өмчит Кувейт Эйрвэйз, хувийн хэвшлийн Жазира Эйрвэйз гэсэн агаарын 2 тээвэрлэгчтэй. Кувейт Улсын агаарын тээврийн салбар цар тахлын өмнө 2019 онд 16 сая зорчигч тээвэрлэж байсан бол 2022 онд 11 сая зорчигч тээвэрлэжээ.

Үзсэн: 548

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна