Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Сөүл хот дахь Монгол сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа


Densmaa 2023-02-15 01:02

Сөүл дэх Монгол сургууль нь 1999 онд байгуулагдсан, 24 багш, 342 сурагчтай

      Ерөнхий сайд айлчлалын хүрээнд  Сөүл хот дахь Монгол сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Сөүл дэх Монгол сургууль нь 1999 онд байгуулагдсан, 24 багш, 342 сурагчтай. Тус улсад  амьдарч буй монгол хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах зорилгоор тус сургуулийг БНСУ-ын иргэн Юү Хэ Гын байгуулж байжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ монгол хүүхдүүдийн сурч боловсрохын төлөө тууштай үйл ажиллагаа явуулж ирсэн Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, багш, ажилтнуудад талархал илэрхийлэв. Үндэсний хэл бичиг, зан заншил, түүх соёлоо шамдан сурч буй хүүхдүүдэд сурлагын өндөр амжилт хүслээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 16 улсын 39 хотод 59 монгол сургууль, хэл соёлын төв байнгын үйл ажиллагаа явуулж байна.

Үзсэн: 513

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна