Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Туулай жил”-ийн дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаад байна


Densmaa 2023-02-15 01:02

Эрдэнэсийн сангаас 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил”, 2022 онд “Бар жил” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаж байв

      Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээгч усан туулай жилийг угтан “Туулай жил”-ийн дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаад байна. Эрдэнэсийн сангаас 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил”, 2022 онд “Бар жил” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаж байв. Цаашлан цувралаар гарах эдгээр дурсгалын зоосыг Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдэг барьсан, уламжлалт зургийн аргаар зурж бүтээж буйгаар онцлог аж.

Үзсэн: 1204

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна