Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн экспортыг дэмжих форумыг олон улсад зарлах арга хэмжээ Женев хотноо боллоо


Densmaa 2023-02-17 01:02

“Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, Дижитал, Тогтвортой” сэдвээр Дэлхийн экспортыг дэмжих форумыг олон улсад зарлах арга хэмжээ боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор 2023 оны 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, Дижитал, Тогтвортой” сэдвээр Олон улсын худалдааны төвтэй хамтран зохион байгуулах Дэлхийн экспортыг дэмжих форумыг олон улсад зарлах арга хэмжээ Швейцарын Холбооны Улсын Женев хотноо төвтэй Олон улсын худалдааны төвд 2 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Жижиг дунд үйлдвэрлэлийн асуудлыг дагнан хариуцдаг НҮБ-ын цор ганц байгууллага болох Олон улсын худалдааны төвийн жилийн үндсэн арга хэмжээ болох Дэлхийн экспортыг дэмжих форумд дунджаар жил бүр 600-1000 орчим  үндэсний болон олон улсын бодлого боловсруулагчид, худалдааг дэмжих байгууллагууд, олон улсын байгууллагын тэргүүн нар, бизнесийн төлөөлөгчид хуран цугладаг бөгөөд форумын хүрээнд зохион байгуулах дээд хэмжээний хэлэлцүүлэг, бизнесүүдийн уулзалт, семинарын үеэр оролцогчид сүүлийн үеийн худалдаа, экспортын инновац, үйл яц, бодлогын талаарх шинэ тутам мэдээлэл авч, өөр хоорондоо харилцаа холбоо, түншлэл тогтоох боломжийг бүрдүүлдэг юм.  

Үзсэн: 905