Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Агийн улаан хаан” баатарлаг туулийг хайлав


Densmaa 2023-02-27 12:02

Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд баатарлаг туульс хайлдаг уламжлалтай

  “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны зарлигийн дагуу жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр болон Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд баатарлаг туульс хайлдаг уламжлалтай. ХVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан “Агийн улаан хаан” баатарлаг туулийг хайлах ёслол 02 дугаар сарын 23-ны өдөр “Чингис хаан” музейд боллоо. Энэхүү туулийг өөрийн өвөг дээдсээс өвлөн уламжилсан туульч Ч.Эрдэнэбаатар хайлав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар баатарлаг тууль хайлах ёслолыг “Чингис хаан” музейн Хүндэтгэлийн танхимд олон нийтэд нээлттэй хэлбэрээр хоёр дахь удаагаа зохион байгуулсан нь энэ юм. Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Бужин Даваа хаан” баатарлаг тууль хайлсан билээ.

Үзсэн: 789

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна