Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулав


Densmaa 2023-03-01 01:03

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сар шинийн баярын өдрүүдэд Дундговь аймгийн 100-гаас дээш настай ахмадуудад МУ-ын Ерөнхийлөгчийн гарын бэлэг гардуулав

     УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг сар шинийн баярын өдрүүдэд Дундговь аймгийн 100-гаас дээш настай ахмадуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулав.  Тодруулбал, Монгол Улсын гавьяат малчин, олон түмнээ “фронт” нэрээр алдаршсан С.Цэгмид өдгөө 102 нас хүрчээ. Тэрбээр 18 наснаасаа мал маллаж, ажил хөдөлмөрөөрөө шалгаран “Улсын сайн малчдын анхдугаар хурал”-д төлөөлөгчөөр сонгогдон оролцож, тэндээсээ Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугамд бэлэг хүргэж өгсөн түүхэн хүн юм. Монгол Улсаас илгээсэн бэлгийн гурав дахь цуваагаар 217 вагон бүхий дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлс хүргэж, мөн ард түмний хөрөнгөөр боссон 40 танкийг чин сэтгэлийн дэмжлэг болгон хүлээлгэн өгч байснаа тэрбээр дурсан ярьдаг. 

Үзсэн: 652

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна