Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Ажлын гутал хувцасны “Сутайн ихэр цэцэг” компани олон улсаас түншлэлийн санал хүлээн авч байна


Densmaa 2023-03-13 10:03

Тус компани хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлийг өнгө материалын өргөн сонголтоор үйлдвэрлэж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөлийн нэг нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг заавал хэрэглэх явдал бөгөөд эдгээрийг хэрэглэснээр хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад аваар осол, болзошгүй эрсдэл гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг юм.

Ажлын гутал хувцасны “Сутайн ихэр цэцэг” компани 1993 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл хувь хүн, өрхийн аж ахуйгаас эхлээд уул уурхай, харуул хамгаалалт зэрэг үйлдвэрлэл үйлчилгээний бүхий л салбарт хөдөлмөр хамгаалалын хэрэглэл, ажлын гутал хувцсыг захиалгаар үйлдвэрлэн нийлүүлж ирсэн үндэсний үйлдвэрлэгч компани юм.

     Тус компани олон улсын стандартад нийцсэн хувцас хэрэглэл үйлдвэрлэхийн зэрэгцээ БНСУ-аас хийн тоног төхөөрөмж болон хүнсний тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж байна. Мөн олон улсаас түншлэлийн санал хүлээн авч, хамтран ажиллахад үргэлж нээлттэй байдаг гэж “Сутайн ихэр цэцэг” компанийхан хэлж байлаа.

Үзсэн: 610

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна