Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-03-2024
монгол

Шинэ мэдээ

2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан


Densmaa 2023-03-13 01:03

Монгол Улсад жуулчлахаар 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг энэ гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөөд байна

     Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан Монгол Улсад жуулчлахаар 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг энэ гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөөд байна. Эдгээр улсад дэлхийн өндөр хөгжилтэй Европын 32 улс болон Австрали, Шинэ Зеланд Улс хамаарч байгаа юм. Визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Сонирхуулахад, “Монгол зочлох жил”-тэй холбогдуулан Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлан, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээг өргөжүүлж ажилласнаар жуулчдын тоог нэмж, 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах судалгааг хийгээд байгаа билээ.

Үзсэн: 522

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна