Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол оюутнуудтай ажил хэрэгч уулзалт хийв


Densmaa 2023-03-13 01:03

Австрали Улсад сурч мэдсэн эрдэм мэдлэгээрээ ирээдүйд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австралийн Холбооны Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын шилдэг их сургуулиудад ажиллаж буй эрдэмтэн судлаач, докторууд болон докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй Монгол оюутнуудтай ажил хэрэгч уулзалт хийж, өглөөний цай хамт уужээ. Австралийн их сургуулиудад ажиллаж, суралцаж буй 12 доктор, докторант, судлаач оюутан уулзалтад оролцож, өөрсдийн эрдэм шинжилгээний ажлын явц, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар танилцуулсан байна. Австралийн тэргүүний их сургуулиудад нарийн мэргэжлээр эрдмийн зэрэг горилж буй оюутнуудын сурлага хөдөлмөрт БШУ-ы сайд Л.Энх-Амгалан амжилт хүсээд, Австрали Улсад сурч мэдсэн эрдэм мэдлэгээрээ ирээдүйд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Үзсэн: 569

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна