Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Истанбул хотноо оршин суугаа иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ


Densmaa 2023-03-13 01:03

Иргэдээс тавьсан санал хүсэлтийг дотоодын холбогдох яам байгууллагад тавьж, шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа Гадаад хэргийн сайд илэрхийлэв

     Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Истанбул хотноо оршин суугаа иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Турк Улсад манай иргэд эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ зэрэг олон салбарт ажил эрхэлж байгаа бөгөөд уулзалтын үеэр тэднээс тавьсан саналыг салбар бүрээр нь дэлгэрэнгүй ярилцлаа. Тухайлбал, дунд, бага насны хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хамруулах, монгол хэлний хичээл сургалт явуулах, үүний тулд багш, сургагчийн боломж дутагдалтай байгааг дурдаж, дэмжлэг үзүүлэх хүсэлтийг иргэдийн зүгээс тавьж байв. Мөн Монгол, Туркийн эрүүл мэндийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, сайн туршлагыг нэвтрүүлэх саналаа эмчийн мэргэжлээр ажиллаж буй иргэд илэрхийлэв. Турк Улсыг жил бүр дунджаар 2 сая гаруй жуулчин зорьдог бөгөөд тэднийг монгол руу дамнуулан жуулчлуулах чиглэлээр Истанбулд үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын монгол компани МИАТ болон Турк руу нислэг үйлдэх эрх авсан агаарын тээврийн компанитай хамтран ажиллах хүсэлтэй байдгаа ярьж, түүнд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Иргэдээс тавьсан санал хүсэлтийг дотоодын холбогдох яам байгууллагад тавьж, шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа Гадаад хэргийн сайд илэрхийлэв.

Үзсэн: 562

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна