Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-07-2024
монгол

Шинэ мэдээ

“Амьдрал баян” нэртэй уран бүтээлийн цомгийн нээлтээ хийлээ


Densmaa 2023-03-20 10:03

Шинэ цомогт багтсан уран бүтээлүүдийн нэг нь яруу найрагч Р.Чойномын “Эпилог” шүлэгт "Болор" хамтлагийн гитарчин П.Тунгалаг ая зохиож дуу бүтээв

    “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ “Амьдрал баян” нэртэй уран бүтээлийн цомгийн нээлтээ хийлээ. Шинэ цомогт багтсан уран бүтээлүүдийн нэг нь яруу найрагч Р.Чойномын “Эпилог” шүлэгт "Болор" хамтлагийн гитарчин П.Тунгалаг ая зохиож дуу бүтээсэн нь 1990-ээд оны залуусын дуулах дуртай, сэтгэлд хоногшсон дууны нэг болж байжээ. Уран зохиолын төгсөлт, дүгнэлт хэсгийг эпилоги гэх бөгөөд шүлэгч Р.Чойном амьдралынхаа төгсгөлийг мэдэрч дүгнэх маягаар энэ шүлгээ бичсэн гэж үздэг. Энэ хоёр уран бүтээлч өнөөдөр үгүй ч үлдээсэн уран бүтээл нь залуу дуучны хөг аялгуугаар дамжин орчин үеийн сонсогчдод ийн хүрэхээс гадна 1990-ээд оны залуусын дурсамжийг сэргээж байна.

Үзсэн: 525

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна