Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцов


Densmaa 2023-03-22 12:03

Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн явдалд талархал илэрхийлэв

      Соёлын сайд Ч.Номин ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ёорн Розенбергийг хүлээн авч уулзаж, хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцов. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 онд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийх үеэр хоёр орны Засгийн газрын тэргүүн нар 2024 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтран тэмдэглэхээ илэрхийлсэн. Иймд, түүхэн ойг тэмдэглэх хүрээнд “Монгол-Германы Соёл, боловсролын зөвлөлдөх уулзалт”-ыг энэ онд зохион байгуулахаар товлосон юм. Мөн төрийн шагналт “Баян Монгол” чуулга Герман Улсын Бремен хотод ирэх сард болох “Jazzahead” олон улсын фестивальд оролцохоор бэлтгэж байгааг хэлж, дэлхийн нэр хүнд бүхий энэхүү фестивальд Монгол Улсыг төлөөлөн оролцох чуулгын уран бүтээлчдийг ноён Элчин сайдаас бүхий л талаар дэмжин ажиллахыг хүслээ. Түүнчлэн ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн явдалд талархал илэрхийлэн, цаашид уг төслийг өргөжүүлэх талаар санал солилцож, Соёлын яамнаас бүрэн дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Үзсэн: 358

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна