Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Наурызын баяр тохиож байна


Densmaa 2023-03-22 12:03

Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэх үед энэ баяр болдгоороо онцлогтой

      Монгол түмний нэгээхэн хэсэг казах үндэстэний Наурызын баяр тохиож байна. Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурыз баярыг өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 2010 оноос НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдааны үеэр Наурызыг Олон улсын баяр болгон баталж, ЮНЕСКО 2012 онд Наурыз баярыг Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэсэн байна. Наурыз баяр өдөр шөнө тэнцдэг гуравдугаар сарын 22-нд болох бөгөөд Ислам шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг. “Наурыз” гэдэг нь перс гаралтай үг бөгөөд “нау-шинэ”, “рыз- өдөр” буюу “шинэ өдөр” гэсэн утгатай үг юм. Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай учран золгосны баяр болгон тэмдэглэдэг. Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэх үед энэ баяр болдгоороо онцлогтой. Шинэ өдөр эхэлж байна гэж үзэх тул “Шинэ он”-ы буюу хаврын баяр ч гэж нэрийдэх нь бий.

 

Үзсэн: 508

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна