Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

"Азийн хаалга" үзэсгэлэн гарч байна


Densmaa 2023-03-24 09:03

ОХУ-ын бизнес, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн “Ворота в Азию” буюу Азийн хаалга үзэсгэлэн Оросын шинжлэх ухаан, соёлын төвд нээгдлээ.

ОХУ-ын бизнес, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн “Ворота в Азию”  буюу Азийн хаалга  үзэсгэлэн Оросын шинжлэх ухаан, соёлын төвд нээгдлээ. Манай улсад 37 дахь удаагаа болж буй тус үзэсгэлэнд Оросын уламжлалт эмчилгээ, анагаах ухаан, аялал жуулчлал, барилга, эрчим хүч, мебель, мод, модон эдлэл, хүнсний 10 гаруй компанийн төлөөлөл оролцож бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Үзэсгэлэнгийн хүрээнд  “Сайн байна уу? Орос орон” нэртэй VR платформыг толилуулж байна. Тус виртуал платформ нь "Улаанбаатар Русский дом"-оор орж, тухлан саатах Монголын иргэд, зочдод Оросын байгаль, түүхэн дурсгалт газраар дэвшилтэт технологи ашиглан танилцах шинэ боломж олгож байгаа юм.  VR-д зочилсноор Байгаль нуураар аялах иргэд тус нуурыг бүхэлд нь харж, хаана нь очиж тухлан, юу үзэж харахаа сонгох боломжтойгийн зэрэгцээ Оросын хотуудаар аялаж, аялал жуулчлалын шилдэг маршрут бүхий түүхэн дурсгалт газрууд, музейтэй танилцаж байлаа.

Үзсэн: 552

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна