Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулган болж байна


Densmaa 2023-03-24 09:03

Чуулганаар усны салбарын тулгамдсан асуудлууд, шинжлэх ухааны ололт, инноваци технологийн шийдлүүдийг хэлэлцэж байна.

Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтөнд эмзэг улс орнуудын нэг. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усны нөөцөд олон сөрөг нөлөө бий болж байна. Монгол Улсын 2022 оны усны тоо бүртгэлийн дүнгээр 176 гол, мөрөн, 773 булаг, шанд, 345 нуур, тойром, 12 рашаан ширгээд байна гэсэн судалгаа гарчээ. Бид усыг үйлдвэрлэдэггүй бас тийм боломж ч үгүй. Дэлхийн улс орнууд усны нөөцийг хамгаалах, тогтвортой, зөв зохистой ашиглахад анхаарлаа хандуулж буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэхүү чуулганаар усны харилцаанд оролцогч талууд, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор усны салбарын тулгамдсан асуудлууд, шинжлэх ухааны ололт, инноваци технологийн шийдлүүдийг хэлэлцэж байгаа юм.

Үзсэн: 517

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна