Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

Ромын Пап Франциск Монгол Улсад айлчлахаа баталлаа


Densmaa 2023-04-17 02:04

Монголд католик шашны 1500 орчим сүсэгтэн байдаг бөгөөд Ватиканы хувьд энэ айлчлал маш чухал ач холбогдолтой

     Ромын Пап Франциск энэ оны есдүгээр сарын 23-нд Монгол Улсад айлчлахаа баталлаа хэмээн Ройтерс агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ромын Пап Франциск Монгол Улсад айлчлах тухайд өнгөрөгч хоёрдугаар сард Африкийн орнуудад хийсэн айлчлалаас буцаж байх хугацаандаа сэтгүүлчидтэй уулзахдаа анх удаа олон нийтэд ам нээж байсан. Монголд католик шашны 1500 орчим сүсэгтэн байдаг бөгөөд Ватиканы хувьд энэ айлчлал маш чухал ач холбогдолтой. Учир нь Монгол Улс Хятадтай хөрш, нягт харилцаатай. Харин Ватикан коммунист дэглэмтэй БНХАУ улс дахь католик шашинтнуудын нөхцөл байдлыг сайжруулахыг хичээж байна гэж Ройтерс мэдээллээ.

Үзсэн: 492

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна