Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Монгол бүжгийн түүхийг нэгэн цаг дор товчоолон харуулах “Тэнгэр бүжиг” тоглолт болох гэж байна


Densmaa 2023-04-17 02:04

Монголчууд мөрөөрөө жороо мориныхоо явдлыг, тэмээнийхээ жонжих, тэших янз байдлыг яруу сайхан бүжиж илэрхийлдэг дэлхийн цорын ганц үндэстэн

     Монгол орон дахь хадан зургийн дүрслэлийг хөгжим, бүжгийн хэлээр амилуулж монгол бүжгийн түүхийг нэгэн цаг дор товчоолон харуулах “Тэнгэр бүжиг” тоглолт болох гэж байна. Энэ бол ЮНЕСКО-гийн Дэлхийн бүжгийн зөвлөлийн гишүүн, бүжиг дэглээч, судлаач М.Мөнгөнцэцэгийн уран бүтээлийн хоёр дахь бие даасан тоглолт юм. Түүний дэглэсэн бүжгүүд ардын язгуур урлагийн уламжлалд суурилж, ажиглалт хийсвэрлэлээр бие биелгээтэй холбосон, хүний биеийн уян налархай, хэмнэлэг хөдөлгөөнөөр баялаг, яруу төгс  илэрхийлэмжтэй байдаг. Монгол бүжгийн түүхийг таниулахыг зорьж тоглолтоо “Тэнгри бүжи” хэмээн нэрлэснээ бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг тодотгож байна. Ийнхүү нэрнээсээ л монголчуудын соёл, түүхийн мэдээллийг агуулсан энэхүү тоглолтод алдарт “Толин хул” дууны аянд бүждэг “Домог” биелгээ зэрэг хадны зургаас сэдэвлэсэн уран бүтээлүүдээс нь гадна эртний, сурвалжит, ордны бие биелгээ гэсэн хэсгүүдтэй байхаар тоглолтоо найруулжээ. “Монгол биелгээ маань үнэхээр гайхалтай. Монголчууд мөрөөрөө жороо мориныхоо явдлыг, тэмээнийхээ жонжих, тэших янз байдлыг яруу сайхан бүжиж илэрхийлдэг дэлхийн цорын ганц үндэстэн. Чухам тиймээс монгол бүжигт цээжин биеийн хөдөлгөөн давамгай байдаг” гэж тэрээр онцлов.

Үзсэн: 518

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна