Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

БНЭУ хиймэл үе, протезын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг


Densmaa 2023-04-24 11:04

АНУ-ын Массачусетс технологийн их сургуультай хамтарсан Энэтхэгийн олон улсын судалгааны байгууллага амархан угсарч, суулгах протезыг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй суулгаж өгөх санал тавив

    Эрүүл мэндийн сайд С.Чинзориг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.П.Сингх Монгол Улсад 2019 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Вьетнам, Тайланд, Куба, Канад, АНЭУ, Их Британид үүрэг гүйцэтгэсэн туршлагатай дипломатчийн хувьд Монгол-Энэтхэгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө санаа тавьж явдаг нэгэн. Тэрбээр энэ удаа Эрүүл мэндийн сайдтай тодорхой хэд хэдэн асуудлаар санал солилцохоор уулзах хүсэлт тавьснаа хэлээд, С.Чинзориг сайдыг Энэтхэг улсад болох “Нэг дэлхий-нэг эрүүл мэнд” сэдэвт олон улсын хуралд оролцох урилгыг гардууллаа. Мөн БНЭУ хиймэл үе, протезын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд АНУ-ын Массачусетс технологийн их сургуультай хамтарсан Энэтхэгийн олон улсын судалгааны байгууллага амархан угсарч, суулгах протезыг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй суулгаж өгөх санал тавив. Одоогийн байдлаар 41 улсын 2,1 сая хүн хэрэглэж байгаа энэ төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд ЭМЯ-наас дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна гэв.

Үзсэн: 327

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна