Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-05-2024
монгол

Шинэ мэдээ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанганыг хүлээн авч уулзлаа


Densmaa 2023-04-24 11:04

Хууль бусаар АНУ-д очсон Монголын палеонтологийн олдворуудыг буцаан авах ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсэв

      Соёлын сайд Ч.Номин АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанганыг хүлээн авч уулзлаа. Талууд соёлын салбарт шинээр болон шинэчлэгдэн гарч буй хууль, эрх зүйн өөрчлөлтийн талаар мэдээлэл солилцлоо. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар хилийн чанад дахь монгол соёлын өвийг сурвалжлан олох, судлах, нэгдсэн каталог хийх, эх орондоо эргүүлэн авах чиглэлээр бусад улс оронтой идэвхтэй хамтран ажиллаж байгаа талаар Соёлын сайд танилцууллаа. Улмаар Монгол гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран өргөн хүрээнд хэрэгжүүлж байгаа талаар хэлж, хууль бусаар АНУ-д очсон Монголын палеонтологийн олдворуудыг буцаан авах ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Түүнчлэн АНУ-ын Элчин сайдын нэрэмжит соёлын өвийг хамгаалах сангийн буцалтгүй тусламжаар Чойжин ламын сүм музейн Ядам сүмийг сэргээн засварлаж байгаа юм. Сэргээн засварлах ажил дуусаж байгаа бөгөөд энэхүү төслийг цаашид үргэлжлүүлж, соёлын өвийн сэргээн засварлалтын чиглэлд цаашид хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм.

Үзсэн: 329

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна