Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Польшийн бизнес форум болов


Densmaa 2023-04-26 01:04

Польш, Монголын компани, аж ахуйн нэгжийн төлөөллүүд хооронд нүүр тулсан бизнес уулзалтууд болж, цаашдын худалдаа, үйлдвэрлэл, бизнесийн хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа

       Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол-Польшийн бизнес форум болов.  Монгол-Польшийн бизнес форумыг нээж Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар үг хэллээ. Хоёр улсын Ерөнхийлөгч нар энэ үеэр хэлсэн үгэндээ парламент, Засгийн газар, төрийн байгууллагууд, иргэд, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид хоорондын харилцаа идэвхжиж, хоёр орны худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрч, сүүлийн гурван жилд хоёр дахин нэмэгдсэнийг онцлов. Энэ удаагийн форумд Польш Улсаас сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологи, цахилгаан, эрчим хүч, барилга, аялал жуулчлал зэрэг салбарын 20 компани оролцсон бол Монголын талаас 300 орчим бизнес эрхлэгч, ААН-ийн төлөөлөл оролцлоо. Польш улс нь банк, санхүүгийн чиглэлд амжилттай ажилладаг.  Мөн  аялал жуулчлал эрчимтэй хөгжсөн.  Эдгээр салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхээс гадна дамжин өнгөрөх тээврийг хөнгөвчлөх асуудал анхаарал татаж байлаа. Монгол улс далайд гарцгүй орон. Манай улсын хувьд Европ руу тээвэрлэлт хийх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхдээ Польш Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх нь бидэнд давуу талыг үүсгэнэ” хэмээн форумд оролцогчид онцолж байв. Үүний зэрэгцээ хүнс, тэр дундаа шинээр ургасан болон хагас боловсруулсан жимс, жимсгэнэ зэргийг хилээр оруулж ирэх нь манайх шиг жилийн дөрвөн улиралтай оронд ихээхэн хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн болж байдаг. Сүүлийн үед импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаагийн цаад шалтгаан бол тээврийн зардал гэнэ. Иймд тээврийн нөхцөлийг сайжруулахад чиглэсэн шийдвэрүүд айлчлалын хүрээнд гарч байгаа нь томоохон дэмжлэг болно хэмээлээ.  Тус бизнес форумд ирсэн Польш, Монголын компани, аж ахуйн нэгжийн төлөөллүүд хооронд нүүр тулсан бизнес уулзалтууд болж, цаашдын худалдаа, үйлдвэрлэл, бизнесийн хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа. Монгол Улсаас Польш Улс руу өнгөрсөн оны байдлаар 599 мянган ам.долларын өртөг бүхий тун хэлбэрт савласан эм, бүх төрлийн оёмол, сүлжмэл хувцас, бараа зэргийг экспортоор гаргасан бол Польш Улсаас 97,7 сая ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүн импортоор авчээ. 

Үзсэн: 424

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (3)

  • Это не ХАЛЯВА, но точно подарок! Вбивай прмркод: <b>PRAZDNIK</b> , а это - 100 FS в превосходной игре <b>CANDY BOOM</b> по ставке 30 с пониженным вейджером <b>х20</b>. Регистрируйся по ссылке: https://библиобот.рус играть онлайн , вводи промокод и играй в своё удовольствие! Удачи тебе, Новый ЧЕМПИОН!


  • Добрый день! Бесплатно продвинем ваш сайт за 1-4 дня на топовые позиции в Яндексе (ТОП - 1-10). Бесплатно на тест возьмем до 100 запросов. Как увидите свой сайт на топовых позициях - обсудим сотрудничество. Если заинтересовало предложение - для связи со мной — Whatsapp: +79107133891; Telegram: @Griafir; E-mail: irina20-68@mail.ru


  • шлифовка паркета цена за работу Если вам нужно сделать циклевание паркета, то советую обратиться вот в эту фирму. У них нормальные цены и опытные специалисты. С их работами и услугами можете ознакомиться на сайте. <a href=https://ghyldia-parketcikov.ru/index.php/price>шлифовка паркета цена за работу</a>