Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудад Монгол Улсын их сургууль “Хүндэт доктор” цол олголоо


Densmaa 2023-04-26 08:04

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсын Их Сургуулиар зочилсон юм. Энэ үеэр БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудад Монгол Улсын их сургууль “Хүндэт доктор” цол олголоо.

           Монгол Улсын Их Сургууль 1992 онд польш хэлний ангид анх оюутан элсүүлж эхэлсэн түүхтэй. Тус сургууль өдгөө оюутнуудад орчин цагийн польш хэлийг хөтөлбөрийн хүрээнд бүрэн эзэмшүүлж, нийгэм, соёл, улс төр, эрхзүй, албан бичиг, эрдэм шинжилгээ судалгааны эхийг польш хэлнээс монгол, монгол хэлнээс польш хэл рүү амаар болон бичгээр орчуулах чадвартай, Польш орон судлалын мэдлэгтэй хүний нөөцийг бэлтгэж байгаа юм. Монгол улс, Бүгд Найрамдах Польш Улсын хооронд соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн дагуу БНПУ-ын засгийн газрын тэтгэлгээр МУИС-ийн польш хэлний ангийн оюутнууд Польшийн Познань хотын Адам Мицкевичийн нэрэмжит их сургууль болон Катовице хотын Шлёнскийн их сургуульд хэлний дадлага хийж ирсэн, мөн магистрын сургалтанд ч хамруулдаг юм. Мөн МУИС-ийн Бизнесийн сургууль, Лодьзийн Их сургуулийн эдийн засгийн сургууль хамтран 2+2 Хөтөлбөрийг 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байна.

 

 

Үзсэн: 394

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна