Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

ТИКА нийслэлийн Налайх дүүрэгт төслүүд хэрэгжүүлж байна


Densmaa 2023-05-09 03:05

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА нийслэлийн Налайх дүүрэгт эрүүл мэнд, боловсрол, газар тариалан, орчны тохижилт, соёлын хамтын ажиллагаа зэрэг салбарт төсөл хэрэгжүүлж байна.

Турк улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА нийслэлийн Налайх дүүрэгт эрүүл мэнд, боловсрол, газар тариалан, орчны тохижилт болон соёлын хамтын ажиллагаа гэсэн олон салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тус байгууллагаас Налайх дүүргийн 187 дугаар цэцэрлэгийн дэргэд 50 хүүхдийн багтаамжтай өргөтгөл барьж иж бүрэн тохижуулан хүлээлгэн өгөв. Дээрх хорооны нутаг дэвсгэрт амьдардаг сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн тал хувь нь цэцэрлэгт хамрагдаж байсан бол төслийн үр дүнд 187 дугаар цэцэрлэгийн багтаамж нэмэгдэж, 200 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох ая тухтай орчин бүрдээд байгаа юм. Төслийн ажиллагаанд Туркийн ТИКА байгууллагын Төв Ази, Кавказын орнуудыг хариуцсан газрын дарга, доктор Али Өзгүн Өзтүрк, Налайх дүүргийн удирдлагууд оролцлоо.

Үзсэн: 322