Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Олон улсын судлаачид Европын орнуудын гадаад бодлогын өөрчлөлтийн талаар хэлэлцлээ


Densmaa 2023-05-12 02:05

“Орос-Украины дайн Европын орнуудын аюулгүй байдал, гадаад бодлогыг хэрхэн өөрчилж байгаа нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУИС дээр 5 дугаар сарын 11-нд зохион байгууллаа.

    Улаанбаатар хот дахь БНПУ-ын ЭСЯ, Стратеги судлалын хүрээлэн, МУИС-ын Олон улсын харилцааны сургууль хамтран энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан юм. Тус хуралд Польшийн талаас “Украин дахь Оросын түрэмгийллийн эсрэг Бүгд Найрамдах Польш Улсын гадаад болон аюулгүй байдлын бодлогод тулгарч буй сорилт”, “Польшийн хөгжлийн бодлогын олон улсын нөхцөл байдал: Өнгөрсөн ба одоо” гэсэн илтгэлийг БНПУ-ын Гадаад харилцааны яамны судлаачид тавьж хэлэлцүүлсэн бол манай талаас “НАТО болон Европын аюулгүй байдал”, “Украины дайн пост-социалист орнуудын эрчим хүчний салбарт нөлөөлөх нь”, "V4 орнуудын геополитикийн ач холбогдлыг нэмэгдүүлэх нь” зэрэг сэдвээр Стратеги судлалын хүрээлэн, Аюулгүй байдал судлалын хүрээлэн, МУИС-ын ОУХС-иас тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Үзсэн: 434