Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Карлын их сургуульд зочлов


Densmaa 2023-05-15 11:05

Чех улсад суралцсан Монголын олон зуун оюутан чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэв

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд Карлын их сургуульд зочилж, тус сургуулийн дэд захирал Ева Волдржихова болон Монгол судлалын тэнхимийн багш, оюутнуудтай уулзлаа. Сайд Б.Батцэцэг найрсаг харилцаатай Чех улстай явуулж ирсэн хамтын ажиллагаанд Чех улсад суралцсан Монголын олон зуун оюутан чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэж, түүний дотор Карлын Их сургуульд монгол оюутнууд суралцах болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Илгээлт-2100" хөтөлбөрийн хүрээнд Чехийн их, дээд сургуулиудад оюутан сургахаар болсон юм. Мөн Карлын Их сургуулийн удирдлага монгол судлалыг хөгжүүлэхэд  дэмжлэг үзүүлж ирсэнд талархаж, хамтын ажиллагааг тогтвортой өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа МУИС, Карлын их сургуулийн хооронд явуулж ирсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Улмаар манай улс залуу монгол судлаачдын зуны сургуулийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ тэднийг дэмжих зорилгоор 2023 оноос эхлэн шилдэг бүтээлд олгох “Гадаад харилцааны сайдын нэрэмжит шагнал”-ыг бий болгосныг мэдээлж оюутнуудыг оролцохыг урив. Мөн “Дэлхийн монгол судлалын өдөр”-ийг бий болгох санаачилга дэвшүүлэн ажиллаж байгаагаа мэдээллээ.

Үзсэн: 512

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна