Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Европын өдөрлөг” зохион байгууллаа


Densmaa 2023-05-15 11:05

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүдийг авч үзэхэд 150 сая орчим еврогийн дүнд хүрч байна

    Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар “Европын өдөрлөг” үйл ажиллагааг манай улсад гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаа Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсыг хавсран Бээжин, Сөүл зэрэг хотод суугаа Элчин сайд нар Монголыг зорин ирж оролцож буйг Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз онцлов. Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүдийг авч үзэхэд 150 сая орчим еврогийн дүнд хүрч байна. Эдийн засгийг солонгоруулж төрөлжүүлэх, засаглалыг сайжруулах, шүүх засаглалыг дэмжиж, ардчиллыг бэхжүүлэх, цаашлаад эрчим хүчний хангамж, аюулгүй байдал, тогтвортой ХАА-г хөгжүүлэх, ойн чиглэлээр гээд  олон салбарт төсөл хэрэгжиж байна. Үүнээс голлохыг дурдвал төсвийн дэмжлэг үзүүлэх 50 сая еврогийн төслийг Сангийн яамтай хамтран хэрэгжүүлж байгаа тогтвортой ХАА-г хөгжүүлэх, ногоон эдийн засаг руу шилжих гэсэн хоёр гол чиглэлд 2021-2027 оны хооронд төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эдгээр нь хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох үүднээс ойжуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Үзсэн: 512

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна