Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Каннын наадамд "Монгол өдөрлөг" зохион байгуулав


Densmaa 2023-05-22 12:05

Зочдод Монгол орны соёл уламжлал, үндэсний урлагийн тоглолтуудаас толилуулж, зураг авалт хийхэд тохиромжтой байгалийн өвөрмөц тогтоц бүхий байршлуудаг толилуулав

       Каннын 76 дахь удаагийн Олон улсын кино наадмын хүрээнд Монгол Улс анх удаа “Монгол өдөрлөг” үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус өдөрлөгт Каннын Олон улсын кино наадамд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн кино бүтээгчид болон Монгол Улсыг төлөөлөн оролцож буй уран бүтээлчдийг урьж оролцуулсан юм. Тэдгээр зочдод Монгол орны соёл уламжлал, үндэсний урлагийн тоглолтуудаас толилуулж, Монгол Улсын Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан зураг авалт хийхэд тохиромжтой байгалийн өвөрмөц тогтоц бүхий байршлуудыг танилцуулав. Мөн гэрэл зурагчин Г.Ган-Өлзийн “Байгалийн хөдөлгөөнт гэрэл зургийн үзэсгэлэн”, Бүгд Найрамдах Франц Улсад ажиллаж,амьдарч буй Монгол уран бүтээлчдийн морин хуур, уран нугаралтын үзүүлбэр, уран бичлэгийн үзүүлбэр зэргийг зочдод сонирхуулсан юм. Үйл ажиллагааны хүрээнд залуу найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” кино энэ удаагийн Каннын олон улсын кино наадмын “Un Certain Regard” хэсгийн өрсөлдөөнт шатанд шалгарсан баярт мэдээг зочдод зарлалаа.

Үзсэн: 394

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна