Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа


Densmaa 2023-06-05 12:06

Тайландын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн-ы ивээл дор Монголын ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлсэн “Үдийн хоол” хөтөлбөрийг үргэлжүүлэх саналыг Тайландын тал дэмжлээ

      Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдааныг Бангкок хотноо зохион байгууллаа. Хуралдааны үеэр талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт өгч, хоёр улсын хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсролын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцсон байна. Талууд Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дээд, өндөр түвшний айлчлал хийх, соёлын өдөр, эрдэмтэн судлаачдын онлайн дугуй ширээний хэлэлцүүлэг хамтран зохион байгуулахаар тохиров. Мөн 2027 онд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт, хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт хүргэх чиглэлээр хамтран ажиллахаа талууд нотлов. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол орныг сурталчлах, жуулчдыг татахад чиглэсэн аялал жуулчлалын өдөрлөг, үйл ажиллагааг Тайланд Улсад зохион байгуулах, Улаанбаатар-Бангкок чиглэлийн шууд нислэгийг энэ оны 6 дугаар сараас эхлэн үйлдэхээр болов.  Тайландын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн-ы ивээл дор Монголын ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлсэн “Үдийн хоол” хөтөлбөрийг үргэлжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар өрнүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах Монголын талын саналыг Тайландын тал дэмжжээ.

Үзсэн: 479

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна