Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын веб сайтад Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийг дахин онцолжээ


Densmaa 2023-06-07 09:06

Түүнээс гадна Суданы бяцхан багачуудад бичиг хэрэг, ном, хувцас хандивлаж олон орны энхийг сахиулагчдад үлгэр жишээ үзүүллээ

     НҮБ-ын веб сайтад БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн багийг дахин онцолжээ. Мэдээлэлд "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтаж Монгол Улсын энхийг сахиулагчид Бентью хотын дунд сургуулийн сурагчдад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нөхөрлөх, бие бялдраа чийрэгжүүлэхэд туслах гар хийцийн тоглоом, дасгалын тоноглолуудыг хийж, сургуулийн орчинд суурилууллаа. Түүнээс гадна Суданы бяцхан багачуудад бичиг хэрэг, ном, хувцас хандивлаж олон орны энхийг сахиулагчдад үлгэр жишээ үзүүллээ. Сургуулийн хамт олон чин сэтгэлээсээ талархаж буйгаа үүгээр дамжуулсныг илэрхийлье. Энх тайван гэдэг ийм л чин сэтгэлийн энгийн харилцаанаас эхэлнэ" гэжээ.

Үзсэн: 1456

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна