Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Пёнтэг хотноо “Монголын соёлын долоо хоног”


Densmaa 2023-06-07 09:06

Нээлтийн үеэр Солонгос дахь Монгол сургуулийн сурагчид монгол бүжгийн үзүүлбэр, Төв аймгийн “Туургатан” хамтлаг язгуур урлагийн дээжээс сонирхуулав

      БНСУ-ын Пёнтэг хотноо “Монголын соёлын долоо хоног”-ийг Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Элчин сайд Э.Сарантогос хэлсэн үгэндээ “Монголын соёлын долоо хоног” үйл ажиллагаа нь Монгол эх орныг маань найрсаг солонгосын ард иргэдэд танилцуулахад, улмаар манай хоёр улсын ард иргэдэд найрамдал нөхөрлөлөө мартагдашгүй дурсамжаар бататган бэхжүүлэхэд тус дэм болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэв. Нээлтийн үеэр Солонгос дахь Монгол сургуулийн сурагчид монгол бүжгийн үзүүлбэр, Төв аймгийн “Туургатан” хамтлаг язгуур урлагийн дээжээс сонирхуулсан бол солонгосын залуус таеквондогийн тоглолт, хөгжмийн номер үзүүлэв. Мөн ЭСЯ-ны атташе П.Содгэрэл солонгосын 100 гаруй хүүхэд залуучуудад Монголын тухай яриа хийв. Соёлын долоо хоногийн үеэр монголын язгуур урлагийн тоглолт, монгол хоол, монгол гэр, үндэсний хувцас, үндэсний тоглоомын танилцуулгыг хийж байна.

Үзсэн: 669

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна