Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол гэрийг түр орон сууцны зориулалтаар Турк улсруу илгээж байна


Densmaa 2023-06-14 10:06

Энэ удаад бид гэрийг нийтийн халуун ус, бие засах газар, эмнэлгийн байр, цайны газар, хүүхдийн тоглох, сурах газар болгон өгөхөөр төлөвлөж байна

      Аймшигт газар хөдлөлтийн улмаас Турк, Сири улсад олон зуун барилга байгууламж нурж унасан. Тэгвэл монголын архитекторч С.Ган-Одын санаан дээр үндэслэн Турк улстай ойр дотно харилцаатай Вакаяма мужаас голлон, Японы өнцөг булан бүрээс хандив цуглуулж, Монголын зөөврийн сууц болох гэрийг түр орон сууцны зориулалтаар Турк улсруу илгээж байна. Та бидний энэхүү сайн санааны аянд нэгдэж болно. Бидний зорилго бол гамшгийн голомтод байгаа иргэдэд дулаахан орон сууцыг аль болох хурдан хүргэх юм. Гэрийн хэмжээ нь ойролцоогоор 28 ам метр бөгөөд нэг өрх амьдрахад хангалттай байдаг. Энэ удаад бид гэрийг нийтийн халуун ус, бие засах газар, эмнэлгийн байр, цайны газар, хүүхдийн тоглох, сурах газар болгон өгөхөөр төлөвлөж байна. Нэг гэрийг 200 мянган иенээр үйлдвэрлэх боломжтой. Бид дотор тавилга, тоног төхөөрөмжийг оруулаад 500 орчим мянган иен зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тээврийн зардалтайгаа нийлээд 5 сая иенийг эхлээд цуглуулах юм. Монгол гэр нь удаан эдэлгээтэй, зөөврийн зэрэг өвөрмөц онцлогтой тул хүрэхэд хэцүү газруудад барьж, хурааж, зөөж болдог хамгийн тохиромжтой сууц билээ.

 

Та бүхэн доорх линкээр орж танилцаарай.http://aid.dee.mn/donate.html?fbclid=IwAR0voLEmJuBeW3si43MUwhVPVF8czDzkiHX2Nemsqhr0L79gPGFHMFYIUbo

Үзсэн: 328

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна