Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын эзэнт гүрний үед цаас үйлдвэрлэж байсан ул мөр олджээ


Densmaa 2023-06-21 10:06

Нүүдэлчин монголчууд одоогоос 700–гаад жилийн өмнө нутагтаа цаас үйлдвэрлэж байсныг илрүүлсэн нь Монголын соёлын түүхэнд шинэ хуудас нээв

     Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр Цантын дэрс хэмээх газраас Монголын эзэнт гүрний үед цаас үйлдвэрлэж байсан ул мөр бүхий олдвор олджээ. Өмнө нь тус сумын энэхүү газарт эртний хотын туурь байсныг олж тогтоосон. Судалгааны үр дүнд цаас үйлдвэрлэж байсан чулуун байгууламж болон тарианы тээрэм, мөн бусад дурсгалыг шинээр илрүүлэн тодорхойлжээ. Цантын дэрсний балгас нь Монголын эзэнт гүрэн XIII-XIV зууны эхэн хагасын үед хамаарах бөгөөд тэнд дэрсийг чулуун тээрмээр бяцлан нунтаглаж, цаас хийж байсан нь судлаачдын анхаарлыг татаж байна. Энэхүү цаасны үйлдвэрийн үлдэц нь Монгол нутгаас анх удаа олдож байгаагаараа онцлогтой. Нүүдэлчин монголчууд одоогоос 700–гаад жилийн өмнө нутагтаа цаас үйлдвэрлэж байсныг илрүүлсэн нь Монголын соёлын түүхэнд шинэ хуудас нээжээ. Цантын дэрсний балгасаас одоогоор цаасны хоёр тээрэм олдоод байна.

Үзсэн: 557

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна