Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав


Densmaa 2023-06-28 10:06

Элчин сайд Филип Малон Монгол Улсад ажиллахдаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг тэмдэглэв

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой энэ жил тохиож буйг Ерөнхийлөгч онцлоод, Элчин сайд Филип Малон Монгол Улсад ажиллахдаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг тэмдэглэв. Өнгөрсөн таван жилийн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж байсан Монголын төр, засаг болон найрсаг, зочломтой ард түмэнд Элчин сайд Филип Малон талархал илэрхийллээ. Мөн Монгол Улс ойрын 10-15 жилийн дотор хөгжин дэвжсэн орон болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Үзсэн: 925

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна