Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Туурайн төвөргөөн” Олон улсын хөгжим, соёл, аялал жуулчлалын 24 дүгээр их наадам


Densmaa 2023-07-19 12:07

Уг соёл, аялал жуулчлалын эвент нь Эрдэнэзуу хийдийн Гомбогүр бурхны сахиусыг залах, “Энх тунх - Монгол цамын бүжиг” зэрэг үзүүлбэрээр эхэллээ

     “Туурайн төвөргөөн” Олон улсын хөгжим, соёл, аялал жуулчлалын 24 дүгээр их наадам буюу “Торгоны зам-Хархорум” аялал жуулчлалын эвент үйл ажиллагааг Хархорин суманд зохион байгууллаа. XIII зуунд хамгийн чухал худалдаа арилжааны гол суваг болж байсан “Торгоны зам” нь Хархорум хотоор дайран өнгөрдөг байсан. Ази, Европын эдийн засгийг холбосон тэрхүү замаар зөвхөн худалдаачид, цэргүүд зорчиж байсангүй, бүхэл бүтэн соёл, шашин шүтлэгийн нүүдэл зүүнээс баруун руу, баруунаас зүүн зүг рүү чиглэж байжээ. Цаашид хоёр хөршийн соёл, аялал жуулчлалыг холбосон “Торгоны зам”-ыг сэргээх зорилт тавьж байгаатай холбогдуулан ирэх 9 дүгээр сард Ухань хотод гурван улсын сайд нарын томоохон хэмжээний уулзалт болох юм. Уг соёл, аялал жуулчлалын эвент нь Эрдэнэзуу хийдийн Гомбогүр бурхны сахиусыг залах, “Энх тунх - Монгол цамын бүжиг” зэрэг үзүүлбэрээр эхэллээ. Абтай сайн хан 1586 онд Түмэдийн хөх хотод очиж 3-р Далай лам Содномжамцтай уулзаж ирэхдээ өөрийн байгуулсан Эдэнэ зуу хийдэд залах анхны шүтээнүүдийг авчирсан бөгөөд тэдгээрийн дотроос онцгойлох нэг шүтээн нь Эрдэнэ зуугийн нандин сахиус Гомбогүр билээ. Гомбогүр сахиусыг шүтсэнээр гадна дотны барцад саадыг арилгах тустай гэх агаад жил бүрийн баяр наадмын дараа гурав хоногийн мөргөлийн аяныг Эрдэнэ зуу хийдээс зохион байгуулдаг аж.

Үзсэн: 477

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна