Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин соёлын наадам


Densmaa 2023-07-24 12:07

лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, Балин тосон урлалын тэмцээн, Лам нар, Унзад, голч нарын тэмцээн, Цам харайх, Сор залах, Соёмбот туг залах зэрэг шашин соёлын үйл ажиллагаа болно

      Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин соёлын наадмыг Хүй долоон худагт 8 дугаар сарын 5, 6-нд зохион байгуулна. Даншиг наадам Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах ач холбогдолтой. Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд болдог тус наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, Балин тосон урлалын тэмцээн, Лам нар, Унзад, голч нарын тэмцээн, Цам харайх, Сор залах, Соёмбот туг залах, Шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын үйл ажиллагааг зохион байгуулах юм. Мөн Монгол хоол, хүнсний үзэсгэлэн байгуулж Хүчит бөхийн барилдаан, Хурдан морь болон Жороо морины уралдаан, Шагай харвааны наадам, Дэмбээ, Морин цирк, Морьт харвааны тэмцээн болно.

Үзсэн: 993

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна