Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Ерөнхий захирал Элчин сайд Патрисиа Дансиг хүлээн авч уулзлаа


Densmaa 2023-08-02 01:08

Швейцарын Хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр 200 гаруй сая швейцар франкийн өртөг бүхий олон чухал төсөл, хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлжээ

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн дэд сайд бөгөөд Хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Элчин сайд Патрисиа Дансиг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар тухайлбал, эдийн засаг, банк, санхүү, цахим шилжилт, цаг уурын өөрчлөлт, эрчим хүч, гамшгийн менежмент, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах талаар ярилцав. Швейцарын Хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр 200 гаруй сая швейцар франкийн өртөг бүхий олон чухал төсөл, хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлсэн бөгөөд тэдгээр нь манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг Төрийн нарийн бичгийн дарга онцолж, талархал илэрхийлэв. Мөн ирэх жил тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд харилцан айлчлал хэрэгжүүлэх, хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь чухал гэдгийг онцлов.

Үзсэн: 1754

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна