Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Дэлхийн шилдэг багш-2023” шалгаруулалт


Densmaa 2023-08-02 01:08

Дэлхийн 121 орны 8000 гаруй багш өрсөлдөж буй тус үйл ажиллагаа нь эхний шатанд шилдэг 50, хоёрдугаар шатанд шилдэг 10 багшийг шалгаруулах аж

      Багш нарын “Нобелийн шагнал” хэмээн нэрлэгддэг “Дэлхийн шилдэг багш-2023” шалгаруулалтад Монгол Улсын 9 багш өрсөлдөхөөр өргөдлөө илгээжээ. Монгол багшийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, тэдний заах арга барил бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулан зорилгоор үндэсний хэмжээнд 630 багшаас шилдэг 50, үүнээс шилдэг 10 багшийг шалгаруулж байсан юм. Өөрөөр хэлбэл, тэдгээр багш нар "Дэлхийн шилдэг багш" шалгаруулалтад оролцох эрхтэй болсон билээ. Дэлхийн 121 орны 8000 гаруй багш өрсөлдөж буй тус үйл ажиллагаа нь эхний шатанд шилдэг 50, хоёрдугаар шатанд шилдэг 10 багшийг шалгаруулах аж. Тунаж үлдсэн 10 багш ирэх намар UNESCO төв байранд зохион байгуулах эцсийн шалгаруулалтад оролцож, улмаар дэлхийн шилдэг нэг багш тодорч, 1 сая ам.долларын шагналын эзэн болно.

Үзсэн: 420

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна