Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголын 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгнө


Densmaa 2023-08-04 10:08

АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголын 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг Монгол, АНУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны гэрээний дагуу манай улсад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

    Үлэг гүрвэлийн олдворууд дэлхийн олон орноос олддог ч Монголоос олдсон олдвор хамгийн өвөрмөц, ховорт тооцогддог. Тиймдээ ч АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголын археологийн болон түүх соёлын үнэт зүйлсийг буцаан олгох ажил 2012 оноос эхлэн амжилттай үргэлжилж байгаа юм.  Монгол, Америкийн Засгийн газрын олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнгээр олж, илрүүлж, судлан таньж, буцаан олгож буй эдгээр үлэг гүрвэлийн олдворууд нь хоёр улсын холбогдох байгууллагууд мэргэжлийн өндөр түвшинд хамтран ажиллаж чадаж байгаагийн илрэл бөгөөд ард иргэдийн харилцан ойлголцол, найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Энэ удаагийн олдворуудын дунд Tyrannosauridae нь бүлд хамаарах Alioramus үлэг гүрвэлийн яс багтаж байгаа бөгөөд энэхүү үлэг гүрвэлийн хувьд зөвхөн монголын нутаг дэвсгэрээс олддог, өмнө нь олдож байсан энэ төрлийн олдворуудаас хамгийн сайн буюу бүтэн хадгалагдсан олдвор юм. Энэхүү олдвор цаашид шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой нарийвчлан судлах шаардлагатай олдвор болохыг палентологич, доктор М.Болорцэцэг болон бусад судлаачид онцолж байна. Түүнчлэн эдгээр олдвор дунд АНУ-ын нэрт жүжигчин Николс Кэйжийн 2007 онд “Бэвэрли Хиллс галерей”-ийн дуудлага худалдааны үеэр авсан Тиранназавор Батаарын олдвор багтаж байна.

Үзсэн: 718