Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Японы JDS тэтгэлэгт хөтөлбөрт энэ жил 16 оюутан суралцана


Densmaa 2023-08-04 10:08

Японы “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 22 дахь ээлжийн оюутнуудын үдэлтийн ёслол боллоо.

    Тус хөтөлбөр манай улсад 2001 оноос хэрэгжиж эхэлснээр өнөөг хүртэл 359 оюутан Японд магистр, докторын хөтөлбөрт хамрагджээ. Мөн манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд цаашид чухал үүрэг гүйцэтгэх, төрийн залуу албан хаагчид голлосон боловсон хүчнийг бэлтгэх зорилготой аж. Энэ жил 16 оюутан дөрвөн шатны шалгалтад тэнцсэн байна. Ёслолын үеэр Япон улсын онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюки “Энэ жил докторын хөтөлбөрт нэг, бусад оюутнууд магистрын хөтөлбөрт суралцана. Тэд төгсөж ирээд улсынхаа хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэж найдаж байна” гэсэн бол тус хөтөлбөрийн ажлын хэсэгт ажилласан ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи “Монголд хөгжлийн олон асуудал бий. Эдгээрийг шийдэхэд шалгуулагч оюутнууд ямар хувь нэмэр оруулж болохыг харгалзаж сонголоо. Шалгаруулалтад хоёр том салбар буюу эдийн засгийн өсөлт, засаглалын чиглэлээр голдуу ажилладаг, залуу төрийн албан хаагчдыг оролцуулдаг. Гэхдээ нарийвчлан үзвэл эдгээр салбар гэлтгүй олон салбарыг хамруулдаг. Уг хөтөлбөр Японы буцалтгүй тусламжаар хэрэгждэг учир хоёр орны найрамдалт харилцаанд хувь нэмэр оруулах, хамтын ажиллагааны гүүр болон боловсон хүчин бэлтгэх болов уу гэж бодож байна”гэлээ. 

Үзсэн: 2494

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна