Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Google” компанийн Вашингтон хот дахь салбарт зочиллоо


Densmaa 2023-08-07 12:08

“Google” компани Монгол Улсын боловсролын салбарт 10,000 багшийг цахим ур чадвартай болгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов

      АНУ-д албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Google” компанийн Вашингтон хот дахь салбарт зочиллоо. Тус компанийн удирдлагуудтай уулзахдаа Монгол Улс уламжлалт нүүдэлчин өв соёл, орчин үеийн технологийг хослуулан цахим шилжилтийг хийж буйг Ерөнхий сайд онцлов. Мөн “”Google компани бүтээгдэхүүн үйлчилгээ, хөтөлбөрүүдээ Монгол Улсад нэвтрүүлэх гараагаа боловсролын салбарын цахим шилжилтийг дэмжих чиглэлээр эхлүүлж, Засгийн газартай хамтран ажиллахаар болсонд талархал илэрхийлэв. “Google” компанийн Засгийн газартай харилцах, нийтийн бодлого хариуцсан Дэд ерөнхийлөгч Марк Исаковиц Монгол Улс нь НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексийн жагсаалтад хэдхэн жилийн дотор гайхалтай үсрэлт үзүүлсэн нь нийгэм, эдийн засгаа сайжруулахын тулд дижитал технологийг нэвтрүүлсэн улс болох хүсэл эрмэлзлийг харуулж байгааг онцлов. Мөн Youtube Local, Android төлбөрийн үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэхээр болов. Түүүнчлэн “Google” компани Монгол Улсын боловсролын салбарт 10,000 багшийг цахим ур чадвартай болгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн Газар, “Google” компанийн хамтын ажиллагаа нь инновацын шинэ давалгааг бий болгож, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд түлхэц өгч, бүс нутгийн технологийн орон зайд тэргүүлэгч болгоход томоохон хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Үзсэн: 2459

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна