Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

Японы компаниудын Топ менежментийн багийнхан манай улсад ирээд байна


Densmaa 2023-08-14 12:08

Монгол Улсаас Японд гаргах боломжтой бүтээгдэхүүнд уул уурхайн болон уул уурхайн бус салбарын бараа бүтээгдэхүүнийг дурдлаа

     Японы компаниудын Топ менежментийн багийнхан манай улсад ирээд байна. Тодруулбал, тус улсын “Иточу” корпорацийн Зүүн Ази хариуцсан захирал Акира Сайтогоор ахлуулсан Топ менежментийн төлөөлөгчдийн багийг МҮХАҮТ-ын удирдлагууд хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Японы бизнесийн баг нь Монгол Улсын бизнесийн орчныг судалж буй бөгөөд Монголоос Япон руу импорт хийх хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийлэв. Монголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин Монгол Улсаас Японд гаргах боломжтой бүтээгдэхүүнд уул уурхайн болон уул уурхайн бус салбарын бараа бүтээгдэхүүнийг дурдлаа. Энд мах, ноос ноолуур, арьс шир, хушны самар, ногоон эрчим хүчний салбарыг онцлов. Японы “Иточу” корпораци нь дэлхийн 61 оронд 90 орчим салбартай, тэргүүлэгч компани. Тухайлбал, нэхмэл, машин механизм, металл, ашигт малтмал, эрчим хүч, химийн бодис, хүнс, бараа бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгө, мэдээлэл харилцаа холбооны технологи, санхүү зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүний дотоод гадаад худалдаа, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буйг Японы төлөөлөгчид танилцууллаа. 

Үзсэн: 1091

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна