Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

Олон улсын контент бүтээгчдийн “Nas Summit-2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо


Densmaa 2023-08-16 12:08

Монгол орны тухай 6 сэдвээр контент гаргах бөгөөд Монгол эмэгтэйчүүдийг онцолсон эхний видео олон нийтэд хүрч, өчигдөр оройн байдлаар 70 сая хүн үзжээ

     2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан. Эдгээр зорилтын хүрээнд олон улсын контент бүтээгчдийн “Nas Summit-2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо Соёлын яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулах гэж байна. Эл арга хэмжээ энэ сарын 19-нээс эхэлнэ. “Nas Summit-2023” арга хэмжээнд олон улсын 20 гаруй контент бүтээгч илтгэгчээр оролцох бөгөөд эдгээр контент бүтээгчдийн нийт дагагчдын тоо 300 орчим сая. Монгол Улсад “Nas Summit-2023” чуулга уулзалтаа зохион байгуулсны дараа манай орноор аялж, үүн дотроо “Нүүдэлчин Монгол-2023” соёлын биет бус өвийн Их наадамд зочлон Монгол соёлын өв, ахуй уламжлалтай танилцаж түүгээр контент бүтээж дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлнэ. Түүнчлэн Цахим хуудаснууддаа 40 гаруй сая дагагчтай Nas Daily болон түүний багийнхан оролцох юм. Тус арга хэмжээний зочид Улаанбаатар хотод ирээд байна. “Nas Daily” Үүсгэн байгуулагч Nuseir Yassin уг арга хэмжээнээс гадна Монгол орны тухай 6 сэдвээр контент гаргах бөгөөд Монгол эмэгтэйчүүдийг онцолсон эхний видео олон нийтэд хүрч, өчигдөр оройн байдлаар 70 сая хүн үзжээ.

Үзсэн: 1943

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна