Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Веган фестиваль-2023”


Densmaa 2023-08-28 12:08

ВЕГАН хоол нь нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах хамгийн өндөр үр дүнтэй болохыг тогтоожээ

      “Веган фестиваль-2023”-ыг энэ амралтын өдрүүдэд Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Хоёр дахь жилдээ болж буй фестиваль “Веган бол шийдэл” уриан дор болж, олон нийтэд дэлхийн дулаарлын хямрал-уур амьсгалын өөрчлөлт, амьтны эрх, Монгол хүний нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, хоол боловсруулах тогтолцооны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хооллох дадал зуршил зэрэг мэдээллийг шинжлэх ухааны судалгаа дээр үндэслэсэн тоо баримттай өгөхөд чиглэж байна. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын Хорооноос 2019 онд Швейцарын Женев хотноо дэлхийн засгийн газруудаас баталсан “Уур амьсгалын өөрчлөлт ба газар” тайландаа дэлхийн дулаарлын хямралын эсрэг бодлогын үндсэн хэрэгжүүлэх арга хэмжээ нь мах, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэн даруй бууруулахыг уриалсан. Энэхүү тайланд дэлхийн 107 тэргүүлэх эрдэмтдийн бүрэлдэхүүн 7000 гаруй судалгааны үр дүнг үндэслэж ВЕГАН хоол нь нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах хамгийн өндөр үр дүнтэй болохыг тогтоожээ. “Веган фестиваль-2023”-ыг веган хоол, бүтээгдэхүүн, амттан, гоо сайхны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчид болон байгаль орчин, органик тариалан, амьтны эрх, йог, биеийн тамир спорт, эрүүл мэндийн чиглэлийн болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.

Үзсэн: 924

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна