Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

“MARS-V” төсөл


Densmaa 2023-08-30 11:08

Төслийн багт 6000 орчим дэмжигч, төрөл бүрийн мэргэжлийг төлөөлсөн 120 гаруй мэргэшсэн гишүүн багтдаг

     “Ангараг гаригийн нийгэмлэг”-ийн Монгол дахь албан ёсны салбар “MARS-V” төслийн төлөөлөгчид аравдугаар сарын 5-8-ны хооронд олон улсын нийгэмлэгийн 26 дахь удаагийн чуулганд оролцож, илтгэл тавих болжээ. Тус чуулган нь Аризонагийн их сургуульд болно. “MARS-V” төслийн төлөөлөгчид говь цөлд суурилсан Ангараг гаригийн аналог станцын төлөвлөлтийн талаар илтгэл тавихаас гадна хамгийн сүүлийн үеийн техникийн хөгжил, модулийн хөтөлбөрийн боловсруулалтын талаар ярилцах аж. “Ангараг гаригийн нийгэмлэг” болон “MARS-V” төсөл хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлж буйтай холбоотойгоор Монголд аналог байгууламж барих төлөвлөгөө маш хурдацтай явагдаж байна. Төслийн оператор Монголын сансар судлал, шинжлэх ухааны нийгэмлэг нь Дундговь, Өмнөговь зэрэг газарт Ангараг гаригийн аналог симуляцийн станц барихаар төлөвлөжээ. “MARS-V” төсөл 2019 онд байгуулагдсан цагаасаа хойш олон улсын анхаарлыг ихээхэн татсаар ирсэн. Мөн “JAXA”, “IRSO”, “NASA”, “ESA” зэрэг сансрын томоохон агентлагт төслөө албан ёсоор танилцуулсан нь анхаарал татаж буй. Төслийн багт 6000 орчим дэмжигч, төрөл бүрийн мэргэжлийг төлөөлсөн 120 гаруй мэргэшсэн гишүүн багтдаг.

Үзсэн: 1217

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна