Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Пап Францисыг дагалдаж 23 орны 53 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 150 орчим ажилтан ирлээ


Densmaa 2023-09-04 01:09

Олон улсын сэтгүүлч сурвалжлагч нарт зориулсан бэсрэг наадам Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт болов

        Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисыг дагалдаж 23 орны 53 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 150 орчим ажилтан ирсэн байна.  Тэдгээр сэтгүүлч сурвалжлагч нарт зориулсан бэсрэг наадам Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт боллоо. Тус арга хэмжээг нээж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэхдээ, монгол наадам нь ЮНЕСКО-гийн биет бус өвд бүртгэлтэй болохыг онцлоод, Монгол Улсад хүрэлцэн ирсэн явдалд туйлын баяртай байгаагаа илэрхийлэв. Энэ үеэр монгол үндэсний дуу хөгжим, бүжгийн тоглолтыг сонирхуулсны зэрэгцээ эрийн гурван наадмаа үзүүлж сурталчиллаа. Мөн Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн, Пап Францисын уулзалтад оролцох, ойроос харах зорилгоор манай улсад католик шашинтай жуулчид ирсэн. Манай улсад 1300 гаруй католик шашинтан байдаг. Энэ удаад мөргөлийн үйл ажиллагаанд нь оролцох зорилгоор ОХУ, БНХАУ, Вьетнам, Филиппин, БНСУ-аас жуулчид иржээ.

Үзсэн: 584

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)

  • 2020年の新素材-新作!高品質 腕時計高品質の追求 超N品を良心価格で提供スーパーコピーブランドバッグ、財布、時計代引き専門店2020年人気最新品、新素材! には、ルイヴィトンコピー、シャネルコピー、グッチコピー、コーチコピー、ロレックスコピー、プラダコピー、ブルガリ財布コピーその他小物等、ブランド品、、ルイヴィトン、プラダ、グッチ、シャネル、ブルガリ、デュポン }}}}}} https://www.bagssjp.com/product/detail-4483.html https://www.bagssjp.com/product/detail-5186.html https://www.bagssjp.com/product/detail-7618.html https://www.bagssjp.com/product/detail-8599.html https://www.bagssjp.com/product/detail-2606.html